Найман байршилд “дугуйн зам”-ын мастер төлөвлөгөө батлагджээ

1501
duguin-zam-niislel-hot
Найман байршилд "дугуйн зам"-ын мастер төлөвлөгөө батлагджээ

Улаанбаатар хотод 2020 онд хэрэгжүүлэх дугуйн зам байгуулах асуудлаар нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нар хуралдлаа /2020-03-03/.

Одоогийн байдлаар нийслэл хот 84,7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөжээ.

Байршлын хувьд:

  • Таван шараас-Саппоро,
  • Саппоро-Баянбүрдийн уулзвар,
  • Гэсэр сүм дагуу Самбуугийн гудамж,
  • МУБИС-Зүүн дөрвөн зам, З
  • үүн дөрвөн зам-Офицеруудын ордон хүртэл,
  • Туул голын арын далан дагуу,
  • Налайхын зам дагуу,
  • Богд уулын арын зам гэсэн маршрутаар хийгдэх аж.

Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа

Улаанбаатар хотын барилгажилтын хэсгүүдэд босоо, хэвтээ тэнхлэгтэй дугуйн замын сүлжээтэй болж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр найман байршлын дугуйн зам байгуулах хөгжлийн болон мастер төлөвлөгөө батлагдсан байгаа. Дугуйн зам байгуулахад дээрх байршлуудад байгаа ТҮЦ-үүдийг хуулийн хүрээнд нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөлт хийгдэнэ. Дугуйн замууд нь стандартын дагуу тохижилттой, гэрэлтүүлэгтэй 1,5 км тутамд амрах талбайтай байхаар зураг төсөл хийгдэж дууссан. Одоо экспертээр орох ажил дутуу байна” хэмээлээ.

Хотын Захирагч С.Амарсайхан дугуйн зам барих асуудлыг ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд эхлүүлж зургаадугаар сард дуусгасан байх үүргийг холбогдох албаныханд өглөө.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу