Налайх-УБ чиглэлийн нийтийн тээврийн цагийн хуваарь

3228
nalaih-niitiin-teewer
Налайх-УБ чиглэлийн нийтийн тээврийн цагийн хуваарь

Улсын онцгой комиссын шийдвэрээр авто замын зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг 03 сарын 03-ны өдрийг хүртэл сунгасан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн хуваарийг 02 сарын 26-наас 27-ныг шилжих шөнө боловсруулж нэгтгэн танилцуулаад байна.

Тус хуваарийн дагуу өнөөдөр өглөө /2020-02-27/ Налайхаас Офицеруудын ордон чиглэлд гурван автобус цагийн хуваарийн дагуу зөвхөн албан томилолт, эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай иргэдийг тээвэрлэлээ.

~Налайх-УБ чиглэлийн нийтийн тээврийн цагийн хуваарь~

02 сарын 27-ны орой Налайхаас Офицеруудын ордон чиглэлд 18:00, 18:15, 18:30, 18:45 гэсэн цагуудад дөрвөн автобус,
Офицеруудын ордоноос-Налайх чиглэлд 18:54, 19:09, 19:24, 19:39 гэсэн цагийн хуваарийн дагуу дөрвөн автобус иргэдэд үйлчилнэ.

Маргааш болон даваа гарагт энэ зохицуулалтаар үйлчлэх ч нийслэлд бямба, ням гарагт бүх чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох юм.

Цагийн байдлаас шалтгаалж цагийн хуваарь өөрчлөгдөж болзошгүй. Иймд иргэд та бүхнийг улсын Онцгой комиссоос гаргаж байгаа шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч ажил албаа зохицуулах, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу