Наро Банчэн Данзанлхүндэв гэгээн өнөөдөр 28 нас хүрч байна

644
naro-gegeenten
Наро Банчэн Данзанлхүндэв гэгээн өнөөдөр 28 нас хүрч байна

Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтний 28 насны төрсөн өдөр өнөөдөр /2021-03-31/ тохиож байна. Наро Банчэн гэгээн Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буяны их үйлсэд сүсэгтэн олноо уриалан оройлон оролцдог бөгөөд тэрбээр “Наро Банчэн хутагт” санг үүсгэн байгуулсан.

Ташрамд дуулгахад, Наро Банчэн гэгээн өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагааны нээлтэд оролцож, үйл ажиллагааг нь санхүүжүүлсэн. Нийслэлийн “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байсан 150 сая төгрөгийн үнэтэй “Автоклав” ариутгалын аппаратыг хандивласан байдаг.

Мөн Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр орон гэргүй таван өрхөд өргөө цагаан гэр өгсөн. Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан, хичээл зүтгэл сайтай ч их, дээд сургуулийн сургалтын төлбөрөө төлөх боломж бололцоогүй, ар гэрийнх нь санхүүгийн байдал хүндхэн арван хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн зэрэг олон арван хандив, тусламж буяны үйлс хийж байсан юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу