Нийслэлийн ЭХЭМНТ-ийн эхний 100 ор энэ сарын сүүлчээр ашиглалтад орно

888
amarsaikhan
Нийслэлийн ЭХЭМНТ-ийн эхний 100 ор энэ сарын сүүлчээр ашиглалтад орно

Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвaийн үйл ажиллагааг ойрын хугацаанд ашиглалтад оруулна. Ингэхдээ энэ сарын сүүлчээр эхний 100 орыг бэлэн болгож, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлыг нь хангаж байна. Түүнчлэн Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ шаардлагата түргэн тусламжийн хоёр автомашины асуудлыг шийдвэрлэжээ.

Мөн Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдтай ярилцаж, сургалтын эмнэлгийн зарим шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авах үйл ажиллагаа, нийлүүлэлт, хангалтын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, зохион байгуулалтын ажлыг хангаж ажиллах хүрээнд дээрх эмнэлгийг ашиглалтад оруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг хэрэгжүүлж байгаа болохыг хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.

Коронавирусын халдварын энэ үед иргэд олон нийт өөрсдөөс шалтгаалах бүхий л үйлдлийг хийх, хүн бүр ая тухтай, аюулгүй, цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагын үүднээс “Хотын соёл” аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэл хотын иргэн бүр өөрөөсөө шалтгаалах эерэг бүхнийг түгээж, хоорондын зайгаа барьж, ариун цэврийг сахиж, бие биедээ шаардлага тавьж, хүндэтгэлтэй хандвал бид коронавирусын эрсдлээс хамтдаа сэргийлж чадна хэмээн нийслэлийн Засаг дарга иргэддээ уриалж, хэллээ. Мөн хотын соёлыг түгээх, халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх үүднээс нийслэлийн 173 хорооны 1300 гаруй хэсгийн ахлагчид шалгалтдаа тэнцэж, Олон нийтийн цагдаагийн үүргийг гүйцэтгэж байна. Эдгээр хүмүүс иргэдийг цагдаж, торгохдоо гол нь биш, харин иргэн таны аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа гэдгийг ойлгож хүлээж авч дэмжиж ажиллахыг хотын Захирагч хүслээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу