Нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагт явна

1101

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг:

1. Нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс энгийн цагийн хуваарь буюу 06:00-22:00 цагийн хооронд явдаг хуваарь руу шилжүүлж байна.
2. Зайлшгүй ажиллах салбарын болон эмнэлгийн үйлчилгээ авах хүмүүс хувийн машинаар явах боломжтой боллоо

Эмнэлгийн тусламж яаралтай авах хүмүүсЭмнэлгийн тусламж яаралтай авах хүмүүс
3. Хүнсний түгээлтийн бүртгэлтэй 5000 гаруй машиныг 07:00-17:00 цагийн хооронд явах боломжтой боллоо /QR кодтой машиныг цагдаа нар саадгүй явуулах боломжтой болсон/
4. 12-р сарын 1-нээс хойш нөхцөл байдал хэрхэх вэ гэдгээс хамаараад цар тахлыг хумисан тохиолдолд энгийн горим руу шилжих, энэ чигээрээ явбал дасан зохицож амьдрах зэрэг 2-3 төлөвлөгөө боловсруулж байна.

-Гадны улсуудын туршлагаар иргэдийн ухаалаг гар утас дээр түшиглэсэн хяналтын систем хөгжүүлж байна.
-Хөдөө орон нутгаас ирээд Улаанбаатарт гацсан  хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажлын төлөвлөгөө боловсруулж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу