Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл гарснаар ТҮЙМЭР эрс буурчээ

892
oin-tuimer
Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл гарснаар ТҮЙМЭР эрс буурчээ

Нийслэлийн ногоон бүсэд 32 байгаль хамгаалагч, 32 морин эргүүл тогтмол эргүүл хийж ажиллаж байна.

Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албад хамтран нийслэлийн хэмжээнд 5 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж ой хээрийн болон өнжмөл өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа юм.

Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлснээр өнгөрсөн сарын мөн энэ үетэй харьцуулахад ой хээрийн түймэр эрс буурсан үзүүлэлт гарчээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа хэлэхдээ,

~Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл гарснаар ТҮЙМЭР эрс буурчээ~

Байгаль хамгаалагчид энэ сарын 01-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн ногоон бүсэд ил задгай гал түлсэн 9 тохиолдол, өнжмөл шар өвсөө шатааж байсан 15 тохиолдол, хог шатааж байсан 2, гагнуур хийсэн 26 тохиолдлыг илэрүүлж гал түймрийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан. Ногоон бүсэд амралт зугаалга хийж байсан 1900 орчим иргэн, 1130 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж уулнаас буулгасан. Хаврын хуурайшилтын хугацаа ирэх сарын 10-ны хүртэл үргэлжилдэг учраас иргэд олон нийтэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хүрээнд ногоон бүсэд аялж зугаалах өнжмөл өвс болон хогоо шатаахгүй байхыг хүсч байна”гэв.

Хуурайшилтын үед ой хээрийн түймрээс сэргийлэх хүрээнд нийслэлийн Байгаль орчны газраас цаг уурт зориудаар нөлөөлж үүл буудах хүсэлт явуулжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу