НҮБ-ын өдрийг тохиолдуулан МОД тарив

984
mod-tariw
НҮБ-ын өдрийг тохиолдуулан МОД тарив

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газраас зохион байгуулсан “Ирээдүйн төлөө нэг мод” сэдэвт мод тарих арга хэмжээнд оролцлоо.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон уг арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон манай улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм 1945 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд 10 дугаар сарын 24-ний өдрийг 1948 оноос эхлэн НҮБ-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. Энэ жил НҮБ байгуулагдсаны 74 жилийн ой тохиож байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу