Нөөц боломжоо ашиглан МАСК үйлдвэрлэх шаардлагатай!

613
hotiin-darga-amarsaihan-amnii-haalt-coronavirus-01
Нөөц боломжоо ашиглаж МАСК үйлдвэрлэх шаардлагатай !

Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж эхэллээ. Тэгвэл өнөөдөр Хотын Захирагч Нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа.

Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх-Налайхын шинэ замд баригдаж эхлэх явган болон дугуйн замын ажлын бэлтгэл ажлыг хангах, замын тэмдэг тэмдэглэгээ, арчилгааг сайжруулах талаар холбогдож албаны хүмүүст үүрэг чиглэл өгч ажиллаад, тэндээс цааш хөдөлж зүүн бүсээс Улаанбаатар хот руу чиглэсэн авто замын хөдөлгөөний хяналтын пост болох Налайхын Оргил худалдааны төвд очиж ажилласан.

Налайх дүүргийн Онцгой комиссын Дарга Ч.Раднаабазар Дүүргийн хэмжээнд Улс, Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын захирамж зэргийг үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаагаа илэрхийлж, Налайх дүүргийн хэмжээнд амны хаалт буюу маскны хүрэлцээ хангамж дутагдалтай байгааг дурьдаад дүүргийн дотоод нөөц боломжоо ашиглаж маск үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэлээ. Мөн энэ онд Налайх дүүрэгт нийслэлийн төсвөөс 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Тиймээс дотоод зохион байгуулалтын ажлаа эртнээс анхаарч хаврын цагт ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.

~Нөөц боломжоо ашиглан МАСК үйлдвэрлэх шаардлагатай!~

Хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн удирдлагууд, албан хаагчдад хандан онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хариуцлагатай хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг санууллаа. Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа цар тахлаас иргэн бүр төрийн засгийн шийдвэрийг биелүүлж хариуцлагатай хандаж эрсдэлийг даван туулах боломжтой гэдгийг тэрбээр онцоллоо. Мөн амны хаалт буюу маск зөвхөн Монгол Улсад бус дэлхий нийтэд хомсдож байгаа учраас өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглаж маск үйлдвэрлэх шаардлагатай гэдгийг сануулсан юм.

С.Амарсайхан: Дэлхий нийтэд хомсдоод байгаа амны хаалтыг дотоод нөөц боломжоо ашиглаж үйлдвэрлэж хэрэглээгээ хангах хэрэгтэй.

Үүний дараагаар Хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүрэгт байрлах ОБЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангид очиж ажиллалаа. Учир нь энэхүү аврах ангийн бие бүрэлдэхүүн дотоод нөөц боломжоо ашиглаж онцгой байдлын ажилтны хувцас оёх оёдлын цех байгуулжээ. Энэхүү оёдлын цех 50 оёдлын машинтай, мөн тэр хэмжээний иргэнийг ажлын байраар хангах боломжтой болжээ. Хотын захирагч С.Амарсайхан “Амны хаалтын хэрэглээ иргэдийн дунд огцом өсөн нэмэгдэж, олдоц муутай байгаа цаг үед иргэд өөрсдөө гарын доорх материалыг ашиглан өөрсдөө амны хаалт хийж хэрэглэх шаардлагатай. Ийм нөхцөлд БЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангийн хамт олон та бүхэн шинээр байгуулсан оёдлын үйлдвэртээ амны хаалт оёж иргэдэд нийлүүлэх нь чухал байна” гэв. Тиймээс нэн даруй үйл ажиллагаагаа эхлүүлж, эхний ээлжинд иргэдийн дунд эрэлт хэрэгцээтэй байгаа амны хаалт оёж дүүрэг нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангахыг чиглэл болголоо

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу