Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон ОБЕГ, ХӨСҮТ-ийн удирдлагууд өнөөдөр /2021-04-05/ хуралджээ.
Хуралдаанаар коронавирусийн вакцинд хорих анги, саатуулах байр болон асрамжийн газарт байгаа иргэдийг нэн даруй хамруулахыг үүрэг холбогдох албанынханд болгосон байна.
~Орон гэргүй иргэдийг 2-3 хоногт багтаан вакцинжуулна~
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон гэргүй иргэдийг 2-3 хоногт багтаан вакцинд хамруулах, аймгууд руу вакцины хүргэлт, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгчээ.