ЭЕРЭГ: Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл 3 ихэр хүү төрүүллээ

586
iher
Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл 3 ихэр хүү төрүүллээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт өнөөдөр 7 цаг 40 минутад 3 ихэр хүү мэндэлсэн байна.

Ихрүүдийн ээж Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл юм. Тэрээр хоёр дахь төрөлтөөрөө ийн 3 ихэр хүүтэй болсон байна. Тэрбээр 2016 онд төрж хүүтэй болж байсан бол 5 жилийн дараа 3 ихэр хүү төрүүлж 4 хүүтэй боллоо.

Ихрүүдийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр. Их эмч Э.Инжир, Эх баригч М.Энхболд болон төрөх тасгийн хамт олон хагалгаа хийж амжилттай төрүүлсэн байна.

Ихрүүд 2,600, 2,400, 2,800 кг жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байна.

Монголын үрс маш олон болох болтугай

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу