Орхон аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

522
orhon-aimag
Орхон аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Орхон аймагт коронавирусын батлагдсан тохиолдол бүртгэгдэж ногоон бүсээс улбар шар бүс рүү шилжиж байна. Үүнтэй холбогдуулан Орхон аймгийн Онцгой комиссоос дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж.

  • Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Коронавируст халдвар /Ковид-19/-ын эх үүсвэр нь тодорхойгүй тохиолдол илэрсэн тул аймгийн хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд түр зогсоов.
  • Зорчигч, тээврийн хэрэгслийн Орхон аймагт ирэх, аймгаас гарах хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд түр хязгаарлалаа.
  • Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэх үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд оройн 18.00 цагаас өглөөний 10.00 цаг хүртэл хугацаанд хориглолоо.
  • Диско бар, паб, караокены үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд түр зогсоов.
~Орхон аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ~
  • Байгууллага салбарынхаа хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийг зохион байгуулж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (спорт зааланд тоглох, сургалт, семинар, цугларалт, уншлага, хэлэлцүүлэг, PC тоглоом, фитнес, спиннинг нийтийн бүжиг)-г 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулахгүй байхыг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болгов.
  • Эрдэнэт хотын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон, хяналтыг эрчимжүүлж, эмнэлэг, онцгой байдал, тагнуул, цагдаагийн байгууллага, хог тээвэрлэлтийн тээврийн хэрэгслийг хязгаарлалтгүйгээр, 2021 оны 03 дугаар сарын 25, 27, 29, 31, 04 дүгээр сарын 01, 03, 05, 07-ны өдрүүдэд сондгой тоогоор төгссөн дугаартай, 03 дугаар сарын 26, 28, 30, 04 дүгээр сарын 02, 04, 06-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулах, байгууллагуудын ажилтан, албан хаагчдын хувийн тээврийн хэрэгслийг өглөө 07.00-09.00, орой 17.00-20.00 цагийн хооронд зөвхөн гэр-ажил-гэр гэсэн маршрутын дагуу замын хөдөлгөөнд оролцоно.
  • Орхон аймаг, Эрдэнэт хотод орж, гарч, дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, ажлын зохион байгуулалтыг сайжруулж, албан ёсны хяналтын постоор орж ирээгүй зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг журамлах, жолооч, зорчигчдод холбогдох хариуцлага тооцох, тусгаарлах ажлыг зохион байгуулж ажиллана.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу