ОХУ-аас ирсэн 18 оюутан, ХӨСҮТ-д байгаа нэг иргэнээс “коронавирус” илэрлээ!

883
Nyamkhuu
ОХУ-аас ирсэн 18 оюутан, ХӨСҮТ-д байгаа нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ

Манай улсад коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэхээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү зарлаж байна.

Тэрбээр “Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 375 хүнд шинжилгээ хийсэн.

Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн өчигдөр ОХУ-аас ирсэн оюутнууд бүгдээс нь сорьц авч шинжилгээ хийлээ. Ингэхэд 18 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн” гэв. Ийн Монгол улсад батлагдсан тохиолдол 61 боллоо.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу