Сайжруулсан түлш савлах ажил 1.2 сая төгрөгийн цалинтай

884
shahmal-tulsh-sawlagaa-01
Сайжруулсан түлш савлах ажил 1.2 сая төгрөгийн цалинтай

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Тавантолгой түлш” компанитай хамтран 500 ажлын байр зарласан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. .

Сайжруулсан түлш савлах ажил хийх сонирхолтой иргэдийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын “Цагийн ажлын бирж”-д бүртгэж, Тавантолгой түлш ХХК-тай гэрээ байгуулах аж. “Гэрээ байгуулсан иргэд нийгмийн даатгал төлөхөөс гадна нэг сая 200 мянган төгрөгийн цалин авна. Хамгийн гол нь цагийн хуваарийн дагуу ажиллах учраас цаг баримтлах шаардлагыг тавина” гэж Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг хэллээ.

Зарлагдсан ажлын байранд ажиллах сонирхолтой иргэдийн бүртгэлийг Сонор плаза төвийн 5 давхарт байрлах “Цагийн ажлын бирж”-д авах юм байна. Гэрээ байгуулан ажиллах иргэд гурван дүүргийн найман цэгт ажиллана.

Мөн хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас сайжруулсан түлшний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Утааны эсрэг миний оролцоо” аянг зохион байгуулах талаар мэдээллээ.

Тус аянд нэгдэж сайжруулсан түлш савлах ажилд туслахыг иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын иргэдийг оролцохыг Хөдөлмөр эрхлэлтийн газраас уриаллаа.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу