САЙН МЭДЭЭ: Архангайн номын сан “Эко танхим”-тай болов

862
arhangai-eco-nomiin-san
Архангайн номын сан “Эко танхим”-тай болов

БСУШУЯ-ны найман сая төгрөгийн санхүүжилтээр Архангай аймгийн нийтийн номын санг эко уншлагын танхимтай болгожээ.

Номын санд “Их мэдэх танхим”, “Гэр бүлийн танхим” гээд тодорхой бүлэгт чиглэсэн ном уншлагын танхим байдаг бол өдгөө “Эко танхим” нэмэгджээ.

Энэ танхимд ороход туулай, яст мэлхий, загас сонирхсон цэцэрлэгийн хүүхдүүд, ховордсон ургамлын хатаамлыг нухацтай ажиглах ахлах ангийнхан, насаараа номонд дурлаж, номтой нөхөрлөж яваа буурлууд гээд энэ танхимд нас насныхан цугласан байлаа.

~Архангайн номын сан “Эко танхим”-тай болов~

Аймгийн нийтийн номын сангийнхан “Эко танхим”-аараа дамжуулан аймгийн БОАЖГ-тай нягт хамтран ажиллаж, хүүхдүүдэд байгаль дэлхийгээ хайрлах үзэлийг төлөвшүүлж ажиллана гэв.

Аймгийн БОАЖГ-аас “Эко танхим”-д зориулж ховордсон ан амьтны зураг, мэдээлэл бүхий “Улаан ном”-ыг гардуулж өгсөн юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу