САЙН МЭДЭЭ: Баянзүрх дүүрэгт спорт цогцолбор баригдаж байна

790
baynzurh-sport-tsogtsolbor-01
Баянзүрх дүүрэгт спорт цогцолбор баригдаж байна

БЗД-ийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 1,8 га газарт хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, экстрим спортын талбай, гүйлтийн зам, амралтын талбай, үзэгчдийн суудал, зүлэг ногоо, мод бут бүхий цэцэрлэгжилттэй спорт цогцолбор байгуулахаар зураг төслийг боловсруулсан боловч өдийг хүртэл хийгдэхгүй байсныг Хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 09-ний өдөр тухайн газар дээр очиж ажиллан, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт зураг төслийг яаралтай батлуулж, Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшлийн асуудлыг спорт цогцолбор барихад зориулан яаралтай шийдвэрлэн, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулах ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг тус тус өгсөний дагуу ажил есдүгээр сарын 20-ны өдөр эхэлж, эрчимтэй хийгдэж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу