САЙН МЭДЭЭ: “Хилчин” хотхон төвийн дулаанд бүрэн холбогдов

2580
hilchin-hothon-dulaan
"Хилчин" хотхон төвийн дулаанд бүрэн холбогдов

СХД-ийн “Хилчин” хотхон нь ашиглалтад орсноосоо хойш 10 гаруй жил уурын зуухаар халж байсан бол өнөөдөр төвийн дулаанд бүрэн холбогдлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өмнө нь “Хилчин” хотхоны оршин суугчидтай уулзах үеэрээ “Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төслийн хүрээнд “Хилчин” хотхоныг дулааны шугамд холбох ажлыг эхлүүлж, удахгүй ажил хэрэг болгоно” гэж байсан нь ийнхүү хэрэгжиж байна.

~”Хилчин” хотхон төвийн дулаанд бүрэн холбогдов~

720 өрх, 3500 гаруй оршин суугчтай “Хилчин” хотхоныг халаахын тулд өвөлдөө гурван уурын зууханд 7 мянган тонн нүүрс түлдэг байжээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн энэ хотхоныг төвлөрсөн дулаанд холбосноор 7 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг үгүй болгосон байна. Хотхоны оршин суугчдын олон жил хүсч хүлээсэн энэ ажил нь нийслэлийн төсөв, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилттэй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн бүтээн байгуулалтын нэг хэсэг юм.

Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн 30, 40 жилд хийгдээгүй дэд бүтцийн том бүтээн байгуулалт, шинэчлэлт Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд хийгдэж байгааг мөн хотын дарга онцоллоо. Нийт 30 км дулааны хос шугамын ажил хийгдэхээс өнөөдрийн байдлаар 15.8 км шугамын ажил хийгджээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу