Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргажээ!

1038
auto-osol
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргажээ!

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2020 оны эхний 2 сарын байдлаар 3523 зөрчил илрүүлснээс 119 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, шүүхийн шийтгэврээр 118 иргэнийг 7-30 хоногийн хугацаатай баривчилагдсан байна.

Баривчилагдсан иргэдийн 107 буюу 90.6 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 12 буюу 10.1 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 4 буюу 3.3 хувь нь хулгайлах зөрчил тус тус эзэлж байна. Согтуугаар зөрчил үйлдсэн иргэдийн нийгмийн байдлыг авч үзвэл:

-ажилгүй 45
-малчин 56
-төрийн алба хаагч 4
-хувиараа хөдөлмөр эрхлэгч 13 байна.
Хүйсийн хувьд:
-эмэгтэй 2
-эрэгтэй 116
насны хувьд
-85 хувь нь 20-30 насны
-33 хувь нь 40-өөс дээш насны иргэд байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу