“Сонгдо” эмнэлгээс 2 иргэнд түргэвчилсэн тестээр шинжилгээ хийхэд ЭЕРЭГ гарлаа

533
coronavirus-2
Сонгдо эмнэлэгт хоёр хүнээс коронавирусийн түргэвчилсэн тестээр шинжилгээ хийхэд ЭЕРЭГ гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад КОВИД-19 эерэг гарсан.

Өндөр настай иргэнийг тусгаарлах өрөөтэй тул эмнэлэгт нь тусгаарласан. Шинжилгээний хариуг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна.

Нөгөө хүн нь өөрөө явж байгаа тул ХӨСҮТ-д тусгаарласан.

Өндөр настны хувьд өмнө нь ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-доор очсон. Тиймээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан.

Нөгөө хүний хувьд тест тавиулаад бас эерэг гарсан.

Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй бөгөөд ямар ч тохиолдлыг PCR оношлуурыг ашиглан баталгаажуулж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу