Сонсголын бэрхшээлтэй иргэдэд сонгогчийн боловсрол олгоно

1240
sonsgoliin-berhsheel-songuuliin-bolowsrol-2019
Сонсголын бэрхшээлтэй иргэдэд сонгогчийн боловсрол олгоно

“Монголын багш эцэг эхийн холбоо, ”Сонсголгүй иргэдийн” ТББ-ууд хамтран “Сонсголын бэрхшээлтэй иргэдэд сонгогчийн боловсрол олгох” сургалтыг өнөөдөр /2019-10-22/ Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Тус сургалт нь улсын хэмжээнд явагдсан бөгөөд сүүлийн аймаг нь Дархан-Уул болсон байна. Энэхүү сургалтын гол зорилго нь сонсголын бэрхшээлтэй иргэд хэрхэн сонгуульд оролцох, сонгох эрхээ яаж эдлэх талаар мэдлэг олгож байгаагаараа онцлогтой юм.

Олон улсын жишигт сонгуулийн үеэр сонсголгүй иргэдэд зориулан дохионы хэлмэрчийг тухайн газарт байлган сонгууль өгүүлдэг байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу