Сургуулийн автобусаар зорчигч хүүхдүүдэд чип бүхий БУГУЙВЧ зүүлгэнэ

1242
chip
Сургуулийн автобусаар зорчигч хүүхдүүдэд чип бүхий БУГУЙВЧ зүүлгэнэ

Сурагчдын амралт дуусч, хичээл эхлэхэд сургуулийн автобусанд нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.

Энэ тухай Нийслэлийн Засаг даргын “Хүүхдийн автобусны талаар авах арга хэмжээ” А/1295 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газартай хамтарсан уулзалтын үеэр мэдээллээ.

Энэ нь сургуулийн автобусанд хамрагдаж байгаа хүүхдүүдэд чип бүхий бугуйвч зүүлгэхээр боллоо.

Тодруулбал тухайн хүүхэд чипээ автобусандаа өглөө суухдаа ,орой буухдаа сургууль руугаа орохдоо бас гарахдаа уншуулдаг болох юм.

Ингэснээр чипэнд суулгасан аплекейшныг эцэг эхчүүд гар утсандаа суулгаж, хүүхдийнхээ зорчилтын мэдээг цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу