СЭРЭМЖИЛ: Согтуурсан жолооч ГЭР мөргөж, 74 настай иргэн амиа алдав!

590
sogtuu-jolooch
Согтуурсан жолооч ГЭР мөргөж, 74 настай иргэн амиа алдав!

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл иржээ. Зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон байна.

Хүний амь хохироосон ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, 2020 оны дөрөвдүгээр сарын 18-ны 23:40 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Чингэлтэй замд Hyundai Sonota-5 маркийн Б жолоочтой автомашин “Сурагчийн гудамж” дахь тоот хашаа, гэрийг мөргөж, гэрт байсан 74 настай, эмэгтэйн амь насыг хохироосон байна.

Осол гаргасан жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. /Согтолт-1.81%/ Уг хэргийг албаны хүмүүс шалгаж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу