СЭРЭМЖИЛ: Ховд голд загасчилж яваад осолджээ!

936

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Бугын гол багийн Тавалтайн рашаан гэдэг газар  /2019.10.13/ суудлын автомашин онхолдож нэг хүн нас баржээ.

Тодруулбал, Ховд голд загасчилж явсан гурван зорчигчтой УАЗ-469 загварын суудлын автомашин онхолдож 21 настай эрэгтэй автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байна.

Иймээс иргэд та бүхэн орон нутгийн замд болон гол усаар зорчих гэж буй бол сэрэмжлэхийг анхааруулж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу