Сүмо бөхийн “Хакүхо цом” тэмцээн энэ сарын 18-нд болно

733
hakuho-temtseen-2019
Сүмо бөхийн "Хакүхо цом" тэмцээн энэ сарын 18-нд болно

Мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” сүмо бөхийн өсвөрийн тэмцээн арав дахь жилдээ явагдах гэж байна.

Өсвөр насны хүүхдүүдийн бие бялдрыг хөгжүүлэх, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөлдөө хүрэх тэмүүллийг төрүүлэх зорилготой энэхүү тэмцээнээс шалгаран Япон Улсад амжилттай барилдаж буй залуу бөхчүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь уралдааны цар хүрээг илтгэн харуулдаг юм.

Тус тэмцээн нь дунд сургуулийн 9, 10, 11, 12 болон 13-15 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагдаж, медалийн эздийг тус бүр тодруулдаг.

“Хакүхо цом” тэмцээн нь 10 жилийн ойн хүрээндээ нэмэлтээр багийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн нэг хүүхдийг Япон улсын сүмо бөхийн сургалттай “Асахига Ока” ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулах эрх олгох юм.

Тэмцээн энэ сарын 18-нд “Спортын төв ордон”-д болно.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу