Сүрьеэг бууруулахад хүүхдийн эмч нартай хамтарна

561
suriye-qwchin
Сүрьеэг бууруулахад хүүхдийн эмч нартай хамтарна

“Сүрьеэгийн эрт илрүүлэг, эмчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд хүүхдийн байгууллагын эмч нарын оролцоо” сэдэвт сургалт болоод байна.

Нийслэлийн хэмжээнд болон хүүхдийн байгууллагад бүртгэгдсэн сүрьеэгийн өвчлөл, уг өвчлөлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүүхдийн сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, сүрьеэгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд ЕБС-ийн эмчийн оролцоог хэлэлцэж, хавьтал илрүүлгийг зохион хэрхэн байгуулах, салбар дундын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх талаар чиглэл өгчээ.

~Сүрьеэг бууруулахад хүүхдийн эмч нартай хамтарна~

Мөн томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, хүүхдийн байгууллагын өвчлөл, цаашид хэрхэн сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллахад шаардлагатай мэдээллийг хүргэсэн байна.

Энэхүү сургалтыг хийснээр сурьеэгийн тусламж, үйлчилгээнд мөрдөгдөж буй хөтөлбөр, стандарт, удирдамжийн хэрэгжилт сайжирч, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, идэвхитэй эрт илрүүлэг, эмчилгээний хамралт нэмэгдэх төдийгүй хүүхдийн байгууллагын халдварын тархалт буурах юм.

Мөн сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад хүүхдийн байгууллагын оролцоо нэн чухал болохыг онцолж, цаашид эрүүл мэндийн байгуулагатай хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцсэн байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу