Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум дахь эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцав

880
Suhbaatar-tumentsogt-ontsgoi-baidliin-gazar-02
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцлаа

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллах үеэрээ Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр оруулж дэмжүүлээд байгааг алба хаагчдад танилцууллаа.

Засгийн газрын 2016 оны 183 дугаар тогтоолоор байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлэг нь Дорнод аймгийн Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатар аймгийн хойд талын сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу