2021-04-21

С.Амарсайхан тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгав

shadar-said-emneleg
С.Амарсайхан тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгав

Коронавирусний халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”, Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан халдвараар өвчилсөн иргэдийг тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгалаа.

АШУҮИС-ын оюутны гуравдугаар байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглаж, 450 иргэнийг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

~С.Амарсайхан тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгав~

Шадар сайдын зүгээс эмнэлгийн зориулалтаар ашиглаж байгаа эдгээр газруудын ариутгал халдваргүйжүүлэлт, эм эмнэлэгийн хэрэгслийн нөөц, хүчилтөрөгчийн хангамж нийлүүлэлтэд онцгой анхаарч ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгалаа.

АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат суурилуулсан бөгөөд коронавирусын халдвараар өвчилсөн маш хүнд өвчтөнгүүдийг хүлээн авч эмчилж байна.

Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба