С.Амарсайхан: Хөдөлгөөний хатуу хязгаарлалт хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна

453
shadar-said-amarsaikhan
хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан өчигдөр үдэш өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ.

Ингэхдээ тэрээр,

Засгийн газар, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ.

Засгийн газараас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 2 сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна.
Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна. Улс орны минь эрхэм баялаг нь Эрүүл хүн ард. Вакцинаа тариулсан та халдвараас хамгаалж, маскаа зүүж, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг хүсье!!!” гэжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу