Сонсголын бэрхшээлтэй иргэдэд цаг үеийн мэдээ, мэдээллийг чин сэтгэлээсээ хүргэж хүргэж буй бүсгүй бол С.Бямбадэлгэр. Энэ бүсгүйн ачаар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л мэдээллийг сонсголын бэрхшээлтэй иргэд түргэн шуурхай хүлээн авч буй.

С.Бямбадэлгэр нь оёдлын технологич мэргэжилтэй нэгэн аж. Харин оюутан байхдаа сонсголгүй найз нараасаа дохионы хэл сурч 25 жил хэлмэрч, орчуулагч хийж буй нь энэ ажээ.

Манай улсад дохионы хэлний хэлмэрч-орчуулагч хэмээх мэргэжлийг албан ёсоор бүртгээгүй, мөн энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль ч үгүйд харамсаж явдаг тэрбээр сайн дураараа сонсголгүй хүмүүст тусалж иржээ.

~Дохионы хэлийг сонирхолдоо хөтлөгдөн сурсан~

С.Бямбадэлгэр нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-ын дэргэдэх Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн ур чадвар олгох сургуулийн дохионы хэлний багшаар ажилладаг юм.

Мөн МҮОНТийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дохионы хэлний хөтлөгч билээ.

Byambadelger
Дохионы хэлний хэлмэрч С.Бямбадэлгэрийн халуун ам бүл

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу