ТАНИЛЦ: “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр

2773
Miat-Davaakhuu-Battor
"МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр

Д.Баттөр “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04/18 тоот тогтоолоор Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон.

Д.Баттөр нь 2001-2017 он хүртэл төрийн албанд ажилласан.

2001 – 2004 он Санхүү, эдийн засгийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газар Мэргэжилтэн

2004 – 2006 он Сангийн яамны Зээл тусламжийн бодлого зохицуулалтын газар Ахлах мэргэжилтэн

2006 – 2007 он Сангийн яамны Хууль, эрх зүйн газар Дэд дарга, Дарга

2007 – 2012 он Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

2007 – 2012 он Төрийн өмчийн хорооны гишүүн

2012 – 2013 он Сангийн Сайдын Зөвлөх

2013-2016 он ХБНГУ дахь Элчин сайдын яаманд Эдийн засгийн зөвлөх

2017 он МУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлд Ажлын албаны дарга

Инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 2016 онд ХБНГУ-ын Гөттингений Их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Герман, Англи, Орос хэлтэй.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу