Улсын хэмжээнд 150 байранд, 5816 иргэн тусгаарлагдаж байна

587
tusgaralah-bair
Улсын хэмжээнд 150 байранд, 5816 иргэн тусгаарлагдаж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 150 байранд 5,816 иргэн тусгаарлагдаж байна.

Үүнээс нийслэлд 24 тусгаарлах байранд Монгол Улсын 619, гадаадын 79, нийт 698 иргэн, эмнэлгийн 28 байршилд 3,505 иргэн, орон нутагт 98 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 1,613 иргэн тус тус байрлаж байна.

~Улсын хэмжээнд 150 байранд, 5816 иргэн тусгаарлагдаж байна~

05 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 373 иргэн нэмэгдэж, 271 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 5 иргэн шилжин эмчлүүлж, тусгаарлан ажиглах байранд байна.

Онцгой байдлын байгууллагын 310, Цагдаагийн байгууллагын 465 алба хаагч, Эрүүл мэндийн байгууллагын 620 ажилтан нийт 1,395 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу