УОК, Засгийн газрын хуралдаанаар хэзээнээс хөл хорио тогтоох эсэхийг шийднэ

447
zasgiin-gazar
УОК, Засгийн газрын хуралдаанаар хэзээнээс хөл хорио тогтоох эсэхийг шийднэ

Коронавирусын халдварын тоо 575 хүрсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газар хуралдахаар болжээ. Засгийн газар 17.00 цагаас хуралдахаар товлоод байгаа бол Улсын онцгой комисс түүнээс наана хуралдаж ямар арга хэмжээ авах тухай саналаа боловсруулах юм байна.

Улсын онцгой комисс болон Засгийн газраас халдварын тархалтыг 14 хоног ажиглаад буурахгүй бол дөрөвдүгээр сарын 5-наас хатуу хөл хорио тогтоохоо мэдэгдсэн юм. Нөхцөл байдал хүндэрвэл энэ хугацааг хүлээхгүйгээр хатуу хөл хорио тогтооно гэж мэдэгдэж байлаа.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар бизнес эрхлэгчидтэй уулзахдаа “Цаашид 500 гараад эхэлбэл улаан түвшин рүү шилжиж, хатуу хөл хорио тогтохоос өөр аргагүй байдалд хүрнэ” хэмээн хэлсэн юм. Тиймээс өнөөдрийн Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар хэзээнээс хатуу хөл хорио тогтоохыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу