Хавдрын сэргээн засах төв сувилал байгуулна

684
hawdar-sergeen-zasah-suwilal
Хавдрын сэргээн засах төв сувилал байгуулна

Өнөөдөр ХСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү хавдрын тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ ажлын эхлэлийг баталгаажууллаа.

ХСҮТ-ийн зөвлөх, Монгол Улсын Гавьяат эмч Ж.Чинбүрэнгийн санаачилгаар хорт хавдартай өвчтөнүүд, эмчлүүлэгчдэд зориулсан тусгай сувилал байгуулах ажил эхэллээ. Өнөөдөр Төв аймгийн Алтанбулаг суманд Хатан Туулын эрэг дээр, Цагаанбургастай гэдэг газар “Хавдрын сэргээн засах төв сувилал” байгуулах 3 га газрын зөвшөөрөл авлаа.

ХСҮТ-д хорт хавдрын үндсэн эмчилгээ, үйлчилгээ хийгддэг хэдий ч биеийн дархлаа суларсан, сульдсан өвчтөнүүдэд хими, туяа зэрэг хавдрын өвөрмөц эмчилгээнүүдийн дараах хордлого тайлах, хоол шим тэжээл болон сэтгэл засал, сэргээн засах тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа нэн шаардлагатай байдаг юм. Олон улсын жишиг ч ийм байна.

Харин улсын хэмжээнд өнөөгийн байдлаар хавдрын өвчтөнүүдийг хүлээж авдаг сувилал байхгүй байна. Тиймээс энэхүү шинэ бүтээн байгуулалт нь хавдрын өвөрмөц эмчилгээнд нэн шаардлагатай дэд бүтцийг бий болгох, тусламж үйлчилгээний тасралтгүй цогц байдлыг хангах чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу