Халдвар авсан тээврийн жолоочийн эхнэрээс “КОВИД-19” илэрлээ

985
hyamkhuu
Халдвар авсан тээврийн жолоочийн ойрын хавьтал нэг хүнд "КОВИД-19" илэрлээ

Коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.22/ ээлжит мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

“2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д 330 хүний шинжилгээ хийгдсэн. 4 дүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай нислэгээр ирсэн 288 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

~Халдвар авсан тээврийн жолоочийн ойрын хавьтал нэг хүнд “КОВИД-19” илэрлээ~

Тандалтын зорилгоор Сүхбаатар, СХД-ээс сорьц авч 25 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

4 дүгээр сарын 21-нд батлагдсан нэг тохиолдол бий. Түүний ойрын хавьтлын 24 хүнд шинжилгээ хийхэд, нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 35 тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрээс 8 хүн эдгэрч гарсан. Эмчилгээнд 27 хүн байна” гэсэн мэдээллийг өглөө.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу