Ханой-Улаанбаатар нислэгээр 77 иргэн эх орондоо ирлээ

331
nisleg
Тусгай нислэгээр 77 иргэн эх орондоо ирлээ

Ханой-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 03:16 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Австрали, АНУ, Перу, Франц, Канад, Португаль улсаас нийт 77 иргэн эх орондоо ирсэн.

Иргэдийг “Туушин”, “Кемпински” зочид буудалд тусгаарласан бөгөөд бүрэн дархлаажуулалтад хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдана.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу