Хачиг тархах боломжтой цэгүүдэд ажиллав

1349
hachgaar-damjih-haldwar-arhangai
Хачиг тархах боломжтой цэгүүдэд ажиллав

Архангайн ЗӨСТ 2020 оны 04-р сарын 22-24-ний хооронд Архангай аймгийн Булган сумын нутагт хачгийн тархалт, нягтшил, зүйлийн бүрдэл, хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох, хүн амын дунд тандалт судалгаа хийлээ.

Тус тандалт судалгааны хүрээнд Булган сумын нутаг дэвсгэрт хачиг тархах боломжтой биоптопыг сонгон 5 цэгт газрыг хамруулан газрын гадаргуу болон малаас бэлчээрийн хачиг (D.nuttalli) цуглуулав.

Голомтот нутгийн эрсдэлтэй бүлгийн хүн амаас хачгаар дамжих халдварын асуумж судалгаа авч, судалгаан дээр үндэслэн хачганд хазуулсан өгүүлэмжтэй хүнээс лабораторийн шинжилгээ хийх зорилгоор дээж авлаа.

Мөн голомот нутгийн хүн амд хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх яриа хийж, санамж хуудас тараалаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу