Дэлхий дахинд дэгдээд байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах үйлсийн тэргүүн эгнээнд ажиллаж буй алба хаагчдад сэтгэлийн болон эд материалын тусламж дэмжлэгийг ард иргэд, пүүс компани өргөсөөр байна.
Дэлхий дахинд дэгдээд байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах үйлсийн тэргүүн эгнээнд ажиллаж буй алба хаагчдад сэтгэлийн болон эд материалын тусламж дэмжлэгийг ард иргэд, пүүс компани өргөсөөр байна. “Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо” ТББ-аас хилчид, хилчдийн хүүхдүүдэд зориулан тоглоом, эд материалын тусламжийг гардуулан өгөв.
Тус төрийн бус байгууллагын тэргүүн Б.Мөнхтуяа, “Манай ТББ-тай хамтран ажилладаг Нидерландын олон улсын байгууллагаас ирүүлсэн хүүхдийн тоглоом, эд материалиас дээжлэн халуун цэгт ажиллаж байгаа хилчдэдээ сэтгэлийн дэм болгон гардуулан өгч байна. Миний бие өмнө нь хил дээр очиж үзэж байсан.
~Хилчид, хилчдийн хүүхдүүдэд зориулан тоглоом, эд материалын тусламж хүргэв~
Хилчин эмэгтэйчүүдийн хийсэн хоолыг идэж, амьдрал ахуйтай нь танилцаж явлаа. Эх орны тушаалаар та бүхэн томилгоогоор ажилладаг. Халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчдад, зөв бодлого шийдвэр гаргаж байгаа төр засагтаа монголчууд баярлаж, эрвийх дэрвийхээрээ туслахыг хүсч байна.
Яг энэ онцгой нөхцөл үүссэн цаг үед өвчтэй, зовлонтой, гадаад, монгол хүн гэж ялгалгүйгээр хамгийн түрүүнд хилчид эх орондоо тосон авч байна. Иймээс бид хилчдийнхээ ажилд бага ч атугай хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ юм. Манай улсад 200 гаруй мянган алдарт эхийн одонтой ээж байдаг. Энэхүү сэтгэлийн тусламж эдгээр ээжүүдийн цагаан сүүний дээж юм шүү. Бид цаашид Хилчин эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана. Ингээд хилчдийнхээ ариун үйлсэд амжилт хүсье” гэсэн юм.