Хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг СУНГАВ

422
Ulsiin-hil
Хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг СУНГАВ

Монгол Улсын Засгийн газар /2021.05.05/ өдөр хуралдаж, Автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа.

Мөн агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг үе шаттай нээн, дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийхээр төлөвлөж байна.

Цагааннуур, Боршоо боомт хуваарийн дагуу ажиллаж бүх төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлнэ. Түүнчлэн Эрээнцав төмөр замын боомтыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс олон улсын ачааны галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллуулах боллоо.

Дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх талаар ОХУ, БНХАУ-тай тохиролцон, Алтанбулаг-Хиагт, Замын-Үүд-Эрээн автозамын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг үе шаттай нээх, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдийг эхний ээлжинд хил нэвтрүүлэхийг Улсын онцгой комисст зөвшөөрөв.

Зайлшгүй шаардлагаар хил нэвтрэх иргэдийн асуудлыг тухай бүр нь шийдвэрлэх юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу