Химич Г.Гонгоржавын “Чулууны хээ-3” үзэсгэлэн дэлгэгдэнэ

1170
chuluunii-hee
Химич Г.Гонгоржавын "Чулууны хээ-3" үзэсгэлэн дэлгэгдэнэ

МУСГЗ, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, соёл судлаач, байгаль ажиглагч, профессор Г.Гонгоржав гуайн цуглуулгын “Чулууны хээ-3” үзэсгэлэн 2019 оны 12 дугаар сарын 24-нд Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.

Байгаль эхээс илүү туурвигч үгүй гэдэг билээ. Хүн төрөлхтний агуу их туурвилуудыг бүтээсэн суутнууд байгалиас л суралцаж, эх ундаргаа авсан байдаг. Судлаач Г.Гонгоржав гуай сүүлийн жилүүдэд байгаль эхийн туурвилуудыг язгуур эхээр нь олж нээж, түүнээ үзэгч, сонирхогч олонтойгоо хуваалцаж байгаа билээ.

Тэрбээр үүний өмнө “Чулууны хээ”, “Чулуу зурж байна”, “Чулуу бичиж байна”, “Өеөдсөн хусны дуулал” гэх мэт сонирхолтой үзэсгэлэн дэлгэж байсан билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу