Ховд аймагт “Ковид19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 12 боллоо

731
howd
Ховд аймагт "Ковид19"-ийн халдварын батлагдсан тохиолдол 12 боллоо

Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар /2021.03.31/ 12 боллоо.

Анхны тохиолдлын явсан маршрут, хавьтагчдын тоо олон байгаа учраас халдварын тоо цаашид илүү нэмэгдэх магадлал өндөр байна хэмээн аймгийн Засаг дарга мэдээлжээ.

Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу тандалт судалгаа хийж, ойрын хавьтлын иргэдийг шинжилгээнд хамруулж байна.
Халдвар тархсан байж болзошгүй Магсаржав баг-72, 62, 52 айлын орон сууц, Жаргалан баг- ягаан 80 айлын орон сууцны бүх оршин суугчдаас шинжилгээ авах явуулын 2, тархвар судлалын заалтаар 1 баг айл өрхөөр орж шинжилгээ авч байна. Мэргэжлийн байгууллагын нийт 6 баг шинжилгээ аван ажиллаж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу