Хог хаягдлыг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх дулааны СТАНЦ барих асуудлаар хэлэлцэв

898
hog-haygdal-bolowsruulah-uildwer
Хог хаягдлыг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх дулааны СТАНЦ барих асуудлаар хэлэлцэв

Хотын дарга С.Амарсайхан БНХАУ-ын “Пушиан Биоэнержи” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Пушиан Биоэнержи” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Даогуо, нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох бусад албаны хүмүүс байлцав.

Уулзалтаар нийслэлийн Налайх дүүрэгт хог хаягдлыг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны станцыг барих асуудлаар санал солилцоод байна.

~Хог хаягдлыг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх дулааны СТАНЦ барих асуудлаар хэлэлцэв~

“Пушиан Биоэнержи” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай ДаогуоМанай хог хаягдал боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр нь хоногт 5000 тонн хог хаягдлыг боловсруулах хүчин чадалтай бөгөөд 100МВт-ын уурын турбиныг ашиглан жилд 500 гаруй сая кВт.ц цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрлэлийн ашиглалт, үйлчилгээний чанарын үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлдэг. Энэ салбарт хуримтлуулсан туршлагаасаа үндэслэн хог боловсруулах үйлдвэр байгуулах талаар судалгаа хийж байна” гээд энэ талаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа Хотын Захирагчид илэрхийлэв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу