Хотын гудамж, талбайг угаах, ариутгах ажлыг тогтмолжуулна

543
gudamj-talbai-ugaalga
Хотын гудамж, талбайг угаах, ариутгах ажлыг тогтмолжуулна

Хөл хорионы өдрүүдэд хот, нийтийн аж ахуйн ажлууд сайн хийгдэж байгааг онцлоод цаашид Улаанбаатар хотоо угаах, цэвэрлэх, ариутгах ажлыг тогтмол хийх үүрэг өгсөн.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн их цэвэрлэгээний талаар танилцуулаад автобусны буудлын угаалга, цэвэрлэгээний ажлыг зургаан бригад хийж байгаа гэлээ.

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан Хотын дарга Д.Сумъяабазар

  • нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж талбай,
  • байгууллагын өрөө тасалгаа,
  • орон сууцны орц хонгил,
  • цахилгаан шат,
  • нийтийн тээврийн хэрэгслийн хаалга,
  • суудал, бариул,
  • автобусны буудал,
  • хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйтгэлийг сайтар хийх үүрэг өгөв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу