Нийслэлийн төр захиргааны байрны өмнө байрлах лед дэлгэцийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинэчлэлээ.
Анх 2012 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээ мэдээллийг сурталчлах зорилгоор ашиглалтад оруулж байсан боловч ашиглалтын хугацаа дуусч, эвдрэл гэмтэлд орсныг шинэчлэн засч сүүлийн үеийн дэвшилтэт технологийн лед дэлгэц болгосон байна.
Энэхүү дэлгэцээр НЗДТГ, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа ажил, нийслэлчүүд рүү чиглэсэн мэдээ, мэдээллийг 07:00-00:00 цагийн хооронд өнгө дүрсний нягтрал сайтайгаар олон нийтэд хүргэж эхэллээ.
Лед дэлгэцээр видео контентоо цацуулах хүсэлтэй нутгийн захиргааны байгууллагууд НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст бэлтгэсэн тексттэй видео мэдээ, мэдээллээ өгөх боломжтой ажээ.