“UB DANCE” орчин үеийн бүжгийн тэмцээн дөрөв дэх жилдээ

1035
UB-dance
"UB DANCE" орчин үеийн бүжгийн тэмцээн дөрөв дэх жилдээ

Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд олон улсын чанартай соёл, урлагийн томоохон наадам, үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “UB DANCE” орчин үеийн бүжгийн наадам юм.

Энэхүү наадмыг дөрөв дэх жилдээ Нийслэлийн Соёл, урлагийн газар болон “Экстрим крейв студио” хамтран зохион байгуулагдах гэж байна.

Орчин үеийн чөлөөт бүжгийн бүх төрлүүдийг хамарсан наадам болохоос гадна хамтлаг бүжгийн төрлөөс гадна Hiphop, Electro, Breakdance гэсэн соло төрлүүдээр орох аж. Тус наадмын анхан шатны шалгаруулалт арваннэгдүгээр сарын 24-нд болсон бөгөөд нийт 400 гаруй хүүхэд залуус өрсөлджээ.

Тус наадмаар дамжуулан их хотын соёлыг танин мэдүүлж, гадны нэр хүндтэй зочидтой туршлага солилцож, суралцан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой юм.

Наадмын шилдгүүдийг тодруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Хас банкны бүжгийн /хуучнаар Ард театр/ зааланд болох юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу