Хууль бусаар идлэг шонхор, ногтруу шувуудыг тээвэрлэж байв!

1055
shonhor-shuwuu
Хууль бусаар идлэг шонхор, ногтруу шувуудыг тээвэрлэж байв!

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт”-ийн авто тээвэр шалган бүртгэх хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид 2019 оны 10 дугаар сарын 28-ны орой 04-34 УНЦ улсын дугаартай, тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг зогсоож ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд иргэн Б нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр барьсан 2 бодгаль идлэг шонхор шувуу, 3 бодгаль ногтруу шувуу тээвэрлэж явсныг илрүүлж ажиллалаа.

Дээрх зохих зөвшөөрөлгүйгээр идлэг шонхор шувуу барьсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул харъяаллын дагуу шалгуулахаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу