Хуурайшилт ихтэй байгаа учир ногоон бүсэд зорчихдоо АНХААР

416
oi-heeriin-tuimer
Хуурайшилтын зэрэглэл өндөр байна, ногоон бүсэд зорчихдоо АНХААР

Он гарсаар 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийслэл Булган, Дорнод, Сүхбаатар аймгийн 4 суманд нийт 4 удаагийн ой, хээрийн түймэр дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 1.5 га ой, 16.350 га хээрийн талбай буюу нийт 16351.5 га талбай өртжээ.

~Хуурайшилтын зэрэглэл өндөр байна, ногоон бүсэд зорчихдоо АНХААР~

Мөн 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хуурайшилтын зэрэглэл өндөр байна.

Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлнэ үү.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу