Хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй оюутнуудад сургалт оржээ

980
hel-yrianii-berhsheel
Хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй оюутнуудад сургалт оржээ

Шинэ он гарахын өмнө “Best of Mongolia” сэтгүүл, Төсөл хөгжүүлэх төв, Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй нийгмийн орчинг бүрдүүлцгээе” сэдвийн хүрээнд хэл яриа, сонсголын бэрхшээлтэй 100 оюутанд сургалт зохион байгуулжээ.

Уг сургалтын хүрээнд “Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн оюутан, залуусыг хамруулж хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, соён гэгээрүүлэх сургалт зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл өгч, ажлын байрны бүртгэл хийсэн ажээ.

Мөн уг сургалтыг дэмжин “Мобиком” корпорац, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Мөрөөдлийн сургууль ТББ, Баатарын Мягмаржав сан, Залуу эдийн засагч ХХК, Сагаг брэнд, Хөх-Үүр айраг зоог, Сувдан хэлхээ, MNP consulting хамтран ажиллажээ.

Түүнчлэн дээрх сургалтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 100 оюутан залууст сэтгэлзүйн зөвлөгөө өгч, хувь хүний хандлага болон мөрөөдөл зорилго, төлөвлөгөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах зэрэг олон талын ач холбогдолтой мэдлэг мэдээлэл түгээснээс гадна сургалтад оролцогчдод хамтрагч байгууллагын гарын бэлгийг гардуулсан байна.

Дашрамд дуулгахад, дээрх өдөрлөгийг зохион байгуулагчид цаашид энэ чиглэлээр өргөн хүрээтэй сургалт болон бусад ажлыг зохион байгуулж, зорилтот бүлгийн хүмүүст шат дараатай хүргэнэ гэдгээ хэлсэн юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу