Хэнтий аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

636
hentii-aimag
Хэнтий аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Хэнтий аймагт Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн эхэллээ /2020-0817/. Тус зөвлөгөөн Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймгийн албан байгууллагын дарга нарыг хамруулсан 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй болж байна.
Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нээж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өглөө.
Онцолбол, сумдад өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах, өвс, хадлан тэжээлээ сайтар базаах, төсвийн тодотголтой холбоотой асуудал, сум орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар үүрэг даалгавар өгснөөс гадна, бүтээн байгуулалтын ажлыг түргэвчлэх, төрийн албанд сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх гэх мэтчилэн хэд хэдэн асуудлыг дэвшүүлж, хариуцлага тооцон ажиллахаа илэрхийллээ.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр аймгийн ХХААГ-аас Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, цаашид анхаарах асуудлын талаар, Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс 2020-2021 оны намар, өвлийн цаг агаарын төлөв байдал, ОБГ-аас Гамшгаас урьдчилан сэргийлэх болон КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, Цагдаагийн газраас Гэмт хэргийн нөхцөл байдал, БОАЖГ-аас Хэнтий аймгийн аялал жуулчлалын танилцуулга , хэлэлцүүлэг, БСУГ-аас Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар гэсэн дээрх үндсэн сэдвүүдээр хэлэлцэнэ. Харин үдээс хойш Аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай уулзана.
Ү
үнчлэн “Ковид-19” цар тахлын үед баримтлах ариутгал халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллага зөвлөгөөний үеэр зохион байгуулж байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу