2019-12-17

Хүүхдийн бэлгийг сонгон авахдаа АНХААР!

beleg
Хүүхдийн бэлгийг сонгон авахдаа АНХААР!

Хүүхдийн бэлгийг сонгон авахдаа гарал, үүсэл баталгаажилт, хаяг шошго, хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч, сонголтоо зөв хийх;

1. Бялуу, бялуун төрлийн бүтээгдэхүүнийг сонгон авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалтын нөхцлийг онцгой анхаарч худалдан авалт хийх,

2. Гудамж талбайд ил задгай болон суудлын автомашин дээрээс гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, хоол хүнснээс шалтгаалах хордлого, хордлогот халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх;

~Хүүхдийн бэлгийг сонгон авахдаа АНХААР!~

3. Ресторан, хоолны газрын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд дотоодын хяналтыг чангатгах, үйл ажиллагаандаа эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг мөрдүүлэх, хоол үйлдвэрлэлийн газрын хүчин чадлыг тооцож хүлээн авалт зохион байгуулах, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан баталгаажилттай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж хэрэглэх, батлагдсан жор технологийн дагуу мэргэжлийн ажилтнаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх.