ХӨВСГӨЛ.Мөрөн суманд халдвар илэрч 0 зогсолт хийлээ

803
moron-sum
ХӨВСГӨЛ.Мөрөн суманд халдвар илэрч 0 зогсолт хийлээ

Мөрөн суманд өнөөдөр /2021-03-25/ коронавирусний 2 тохиолдол батлагдсан учраас Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 14-р хуралдаанаар 3-р сарын 24-ний 23.00 цагаас 29-ний 06.00 цаг хүртэл 0 зогсолт хийх шийдвэр гаргалаа.

Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 3 дугаар сарын 24-ний өдөр тандалтын зорилгоор Мөрөн сумаас 59, Цэцэрлэг сумын халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаас 82, нийт 141 сорьцод PCR шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирусний халдвар илэрсэн байна.

Тодруулбал, Улаанбаатар хотоос  3 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн суманд ирсэн 2 иргэн, Цэцэрлэг сумын ойрын хавьтал 1 иргэнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 19 болжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу