Хөвсгөл нуурт машин, техник ээ живүүлсэн иргэд холбогдохыг уриалав

530
howsgol-nuur
Хөвсгөл нууранд машин, техник ээ живүүлсэн иргэд холбогдохыг уриалав

Хөвсгөл нуур орчмын “Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө”-нд нуурт живсэн машин техникийг татаж гаргах ажлыг хийхээр тусгасан байдаг.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг томилогдон ажиллаж нутгийн иргэд болон төрийн зарим байгууллагуудаас авсан аман судалгааг нэгтгэхэд 1950-иад оноос хойш Хөвсгөл нуурын гүнд нийт 50 гаруй тээврийн хэрэгсэл живсэн гэсэн тооцоо байаг байна.

Өнөөгийн нөхцөлд нуурын 50 м-ээс илүү гүнд хүн орох боломжгүй байгаагаас техник хэрэгслүүдийн байршлыг тогтоох, гаргах боломжгүй өдийг хүрчээ.

Иймд иргэдийг Хөвсгөл “Далай ээж”-ийн хэвлийгээс аюултай хог хаягдлыг гаргах ажилд иргэний журамт үүргээ биелүүлэн өөрийн хувь нэмрээ оруулж нууранд живсэн машин техникийн талаарх байршлын үнэн бодит мэдээлэл, холбогдох баримтыг өгөхийг уриаллаа.

Мэдээллийг дараах байдлаар холбогдон өгнө:

Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны байр
Холбоо барих утас: 70382066, 88505022
E mail хаяг: [email protected]

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу